Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сард ОХУ-д очиж Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах бөгөөд энэ үеэр зэвсэг нийлүүлэх асуудлаар ярилцана гэж АНУ-ын албаны хүн CBS телевизэд мэдээлжээ.
Түүний өгүүлсэнээр, Украинд өдүүлсэн дайнд зэр зэвсгийн нөөц нь ихээхэн хумигдсан ОХУ Умард Солонгосоос их бууны сум, танк эсэргүүцэх пуужин авахаар зэхэж байгаа бол Пёньян хиймэл дагуул болон цөмийн шумбагч онгоцны хөтөлбөрүүдэд ашиглах дэвшилтэт технологи эрэлхийлж буй аж.
Уулзалт хаана болох нь одоогоор тодорхойгүй ч Владивосток хотноо есдүгээр сарын 10-наас 13-ны хооронд болох Дорнын эдийн засгийн форумын хүрээнд хоёр орны удирдагч биечлэн уулзаж магадгүй байгаа юм. New York Times сонинд бичсэнээр Ким Жон Ун хуягт галт тэргээр Владивосток очих магадлал өндөр гэжээ.