Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга түр захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд нийтдээ 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ.
Тодруулбал,
- Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг есдүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд
- Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг есдүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд тус тус оролцоно.
Уг зохицуулалт энэ Пүрэв гараг буюу 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 15-ны Баасан гарагаас эхлэн автомашины улсын дугаарын өмнөх хязгаарлалт буюу долоо хоногт нэг удаа хязгаарлагдсан бүсэд хөдөлгөөнд оролцохгүй нөхцлөөр хэвийн үргэлжлэх юм.
Hello! Do you use Twitter? I’d like to follow you if that would be okay. I’m definitely enjoying your blog and look forward to new updates.