Өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт нэг дор дөрвөн хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөхийг зөвлөж байна.
Мөн угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.
Эх сурвалж: ЦЕГ