1957 оны 10 дугаар сарын 4-ний энэ өдөр Зөвлөлт холбоот улс (ЗХУ) сансрын уудам, огторгуйг шинжлэн судлах зорилгоор дэлхийн анхны хиймэл дагуул болох “Спутник-1”-ийг сансарт хөөргөсөн түүхэн өдөр билээ.
Монгол улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгт монгол марк сэдвийн хувьд баялаг юм.
Сансар судлалд зориулж анх 1959 оны 12 дугаар сарын 30-нд “Сансрын уудамд” сэдвээр зөөгч пуужин болон сарны хиймэл дагуул “Луна-3”-ыг дүрсэлсэн 2 нэрийн марк хэвлэн гаргаснаас хойш сансар судлал, сансрын нислэг, сансрын нисэгч, бусад сэдвийн хүрээнд 90 гаруй удаа марк хэвлэн шуудан харилцаанд оруулсан байдаг.
Өнөөдөр шуудангийн харилцаанд шинээр орох гэж буй “САНСАР СУДЛАЛ” сэдэвт маркийн нээлт “Дэлхийн сансрын долоо хоног”-ийн хүрээнд болж байна.