МАН-ын Удирдах зөвлөлөөс Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлээд байна.
Тэрбээр “Ерөнхий сайдаас “Та энэ албыг хаших шаардлагатай байна” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Намын даалгавар гээд шууд тулгасан. Үндсэндээ хайруулын тавган дээр суучихлаа. Төрийн шийдвэр арай гараагүй байна. Хэрвээ төрийн шийдвэр гарвал ажлаа хүлээж авсны дараа өмнөх удирдлагын алдаа, оноог харж байж, тодорхой шийдвэр гаргана.
Хотын ажил бол аж ахуй. Намайг аж ахуйн ажил хийж чадна гэсэн итгэлээр үүрэг даалгавар өгсөн учраас үүнийг биелүүлэхийн төлөө ажиллана. Би гоншигнохгүй, ялыг нь үүрнэ” гэсэн байр суурийг илэрхийллээ.