Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2025.06.10/ Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д орууллаа. Ерөнхий сайдыг томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрээр ТББХ-ны хуралдааныг 6-р сарын 12-ны пүрэв гарагийн 10.00 цагт, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 12.00 цагт хуралдуулж, Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр боллоо.