БНСУ-ын Дэгү хотын Шинжлэх ухааны музейд “Хязгааргүй төсөөлөл бодит амьдралд хэрэгжих нь” сэдэвт олон улсын зохион бүтээгчдийн зургаа дахь удаагийн тэмцээнийг аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус тэмцээнд БНСУ-аас ес, Хятад улсаас зургаа, Монгол Улсаас гурван баг хоёрдугаар шатанд шалгаран оролцсон байна. Манай улсаас ХААИС-ийн Байгалийн ухаан, ухаалаг технологийн ахлах лицей сургуулийн П.Энхцэцэг багштай “Infinity” баг амжилттай оролцож, II байрт шалгарлаа.
Мөн доктор Ж.Эрдэнэдалай багштай “A green future” баг IV байр, доктор Б.Болормаа багштай “Green system” баг V байрыг тус тус эзэлжээ.