Ганцхан хоногийн дотор улсын хэмжээнд таван монгол гэр шатаж, хоёр иргэн амь насаа алджээ. Тиймээс галын аюулгүй байдлаа хангаж, яндан зуухыг мэргэжлийн байгууллагын зөвлөсний дагуу ашиглахыг ОБЕГ-аас анхаарууллаа.
- Гэртээ бензин, шатах тослох материал хадгалахгүй байх.
- Чанарын баталгаатай цахилгааны утас, холбогч унтраалга, залгуур сонгох.
- Цахилгааны утсыг хивсэн доогуураа хэзээ ч бүү явуул.
- Анивчиж, дүнгэнэсэн гэрлийн шилээ яаралтай солих.
- Цахилгаан халаагуурыг шатаж болох даавуун эдлэлээс хол байлгахыг зөвлөж байна.