Орос, Монгол хоёр улс найрсаг бус орнуудын мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийхээс татгалзлаа гэж ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр мэдэгджээ.
Тэрээр “ОХУ харилцан худалдааны хувьд найрсаг бус орнуудын мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийхээс татгалзсан. Одоо төлбөр тооцооны дийлэнх хувийг үндэсний мөнгөн тэмдэгт эсвэл найрсаг орнуудын мөнгөн тэмдэгтээр хийж байна” гэдгийг онцолсон байна.
Түүний хэлснээр, энэ онд ОХУ-ын үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдааны эргэлт өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн байна.
Монгол Улсын өсөн нэмэгдэж буй шатах тослох материалын хэрэгцээг ОХУ хөнгөлөлттэй үнээр хангаж байгааг ОХУ-ын Шадар сайд тодотгосон байна. Өнгөрсөн оны эцсээр Монгол Улсад нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний 80 гаруй хувийг ОХУ-аас бүрдүүлсэн.
Эх сурвалж: Тass