Нийтийн тээврийн үйлчилгээний тарифийг нэмэгдүүлж, 1000 төгрөг болгохоор судалж байгааг Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг цахим хуудсандаа бичжээ.
Тэрбээр энэ тухай “UB смарт картын үйлчилгээг шинэчилнэ. Одоогоор 30 минутын дотор дамжин суусан бол үнэгүй үйлчилж байгаа.
Тэгвэл үүнийг болиулж бүтэн өдрийн турш 1000 төгрөгөөр нийтийн тээврээр зорчих зохицуулалтыг хийхээр судалж байна” гэжээ.