Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороо өнөөдөр үдээс өмнө хуралдах товтой байсан. Гэвч ирц хүрээгүй учир хуралдааныг хойшлууллаа.
Үүнтэй холбогдуулан Түр хорооны дарга Б.Энхбаяр “Түр хорооны гишүүд ажлаа хиймээр байна. Бид ирэх сарын 4-нд сонсгол хийх ёстой. Хяналт шалгалтын даалгавар батлах ёстой, шинчээж нэмж томилох ёстой. Иймээс хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн асуудлаар намын бүлэгт нь шаардлага тавина. Э.Бат-Амгалан, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар түр хорооны хуралдаа ирмээр байна. Хянан шалгах ажилд саад болж байна. Цаг хугацаатай уралдаж ажиллах шаардлага үүссэн. Тухайлбал, худалдан авахтай холбоотой 2000 материал байна. УИХ-ын гишүүд Түр хорооны ажилд саад болохоо болъё. Гурван хүнтэй 30 минут хүлээлээ” гэлээ.