• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 8 сарын 20
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

    АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

    COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

    Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэх хориотой

    Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

    Нийт зээлийн өрийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөгөөр өсжээ

    Нийт 79.3 мянган ажилгүй иргэн байгаагийн хамгийн их буюу 32.9 хувь нь ажил хайгаад олдоогүй гэжээ

    Наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн бодис илэрчээ

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа

  • Улс төр
    Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

    Н.Учрал: Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн их өртөж буй улс орны нэг нь Монгол

    Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна

    Шинэ төмөр замаар аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    С.Амарсайхан: Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг ихсэж, иргэдийн санхүү, мэдээллийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж байна

    С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг олж тогтоон, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж битүүмжилнэ

    Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

    Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай хуулийг төслийг боловсруулж байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

    ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

    Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас 132 хүн амиа алдаад байна

    Нар хиртэлт европын халууныг түр хугацаанд бууруулна

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Казахстан улс 70 жилийн өмнө устсан барыг сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Эрүүл мэнд

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

No Result
View All Result

Нүүрсний адал явдал

by undesten
2025-10-30 20:04
in Нийтлэл, Онцлох мэдээ
1
Нүүрсний адал явдал
SHARETWEET

Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн бодит үр дүн мөн. Монголын “нүүрсний төлөө тэмцлийг” ойлгоё гэвэл 1990-ээд оноос эхлэн ярих ёстой бөгөөд ялангуяа Таван Толгойн ордыг тойрсон 30 гаруй жил үргэлжилсэн будлиан самууныг өгүүлэх ёстой болно. Энэ удаад гол гол үйл явдлын хронологийг товчийг танилцуулж байна. Дараагийн удаад бол мэдээж нүүрсний хулгай ярьж таарна…   

1981 он. Монгол геологичдын ТТ-н ордын 100 км квадрат талбайд хийсэн судалгааны тайлан гарав. Ингээд ТТ бол аварга том бассейн бүхий бүлэг орд гэдэг нь тодорхой болж, уг ордыг Улсын геологийн нөөцөд авч нууцын зэрэгт оруулжээ.

1991 он. Ленинградын “Гипрошахт” Институт ТТ-н ТЭЗҮ гаргаж бэлэн болов. Тухайн үед ЗХУ-д ардчилал эхэлж, эдийн засаг уналтад орсон учир энэ ордыг ашиглах боломж байсангүй.

1992 он. ТТ-н ордын коксжих нүүрсийг ашиглах тухай олон улсын семинарыг Японтой хамтран зохион байгуулав.

1993 он. Ерөнхийлөгч Б.И.Ельцинд ТТ-н ордыг хамтран ашиглах санал тавив. Тэр үед оросууд ядуу, үймээн будлиантай байсан тул татгалзжээ.

1994 он. БНХАУ-ын Ли Пэнд ТТ-н орд газраа хамтран ашиглах санал тавив.

Хятадын тал: “Бид хөрөнгө оруулалтын хагасыг гаргаж болно, харин Та нар үлдэх 50%-ийн хөрөнгө оруулагч “сайн найзуудаа” өөрсдөө ол” гэсэн хариу өгчээ.

1995.10 сар. УИХ “Үндэсний Хөгжлийн үзэл баримтлал” гэсэн нэн чухал стратегийн баримт бичиг гаргасан ба энэ баримт бичгийн нэлээд хэсэг нууцын зэрэглэлд орсон юм.

Энэхүү стратегийн баримт бичигт ТТ-н талаар дараах тоо баримт дурдсан байдаг:

Таван Толгойн орд газрыг түшиглүүлэн байгуулах уурхайн хүчин чадлыг 2005 оноос дараах 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Эхний ээлжинд 3 сая тонн коксжих, 0,6 сая тонн эрчим хүчний нүүрс олборлох хүч чадлыг 2007 онд ашиглалтад оруулах, хоёр дахь ээлж 3,4 сая тонн нүүрс олборлох хүч чадлыг баяжуулах фабрикийн хамт 2008 оноос барьж ашиглалтад оруулснаар уурхайн ний хүч чадал 7 сая тоннд хүрч, үүнээс 4,6 сая тонн коксжих нүүрсний баяжмал гаргах юм.

Цаашид III ээлжинд 20 сая тонн нүүрс олборлох хүргэнэ гэхэд баримжаа тооцоогоор 1-1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай боловч хамтарсан хөрөнгө оруулалт хийх сонирхолтой 2-оос доошгүй орон оролцоно гэж үзээд Монголын талын гаргах хөрөнгийг 120 тэрбум төгрөг буюу 300 орчим сая доллар болох юм гэж үзэв. Таван Толгойн ордыг эзэмшсэнээр кокс химийн үйлдвэрлэл хөгжихөд чухал түлхэц болно гэж үзэж байна.

Тайлбар: Тухайн үед манай улс эдийн засгийн маш хүнд нөхцөлд байсан учраас бид ашигт малтмалаа “гадаадын хөрөнгө оруулалт” нэрийн дор зарахаас өөр аргагүйд хүрсэн. Эхэн үедээ буюу 1990-ээд оны сүүлч хүртэл манайхан алт, зэс гэж хошуурч байсан учир нүүрсийг нэг их тоож байгаагүй. Гэсэн хэдий ч гадаадын томчууд монголын нүүрсийг нэлээд их сонирхож байв.

1995-1997 он. ТТ-н лицензийг Сү.Батболд тэргүүтэй монголын толгой баян 11 хүн дангаар эзэмших болов. Гэхдээ тэд ТТ-н ордыг дангаар ашиглах хүч, хөрөнгө хүрэлцэхгүй байлаа. Чухам энэ үеэс эхлэн том баячуудын бүлэглэлийн өрсөлдөөн, гадаад дотоод наймаа төрийн түвшинд гарч ирсэн.

1998 он. Англи, Австралийн BHP Billiton компани ТТ-н ордын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших болж, хайгуул судалгаа хийж эхлэв.

1998 он. Канад Америкийн “Норвест” компани ТТ-н коксжих нүүрсний ордын нөөцийг JORC стандартаар 7.4 тэрбум тонн гэж шинэчлэн тогтоов.

1999.01 сар. BHP Billiton тусгай зөвшөөрлөө Засгийн газарт буцааж тушаагаад Монголыг орхин гарч одов. Гарч явсан шалтгаан нь “ашиггүй” гэсэн боловч улс төрийн өрсөлдөөнөөс болсон байх.

1999.10 сар. Монголын “Майн инфо” компани Тавантолгойн ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшив. Энэхүү “Майн инфо” компани нь тухайн үедээ “Энержи ресурс”-ын толгой компани байсан нь хожим тодорхой болсон юм.

2004 он. Гашуунсухайтын боомтоор 256 тонн нүүрс гаргаж анхныхаа экспортыг хийлээ.

2005 он. “Майн инфо” Монголын бусад 14 компанитай нэгдэж “Энержи Ресурс” консорциумыг үүсгэн байгуулав.

2007.01.08. Германы Шпигель сэтгүүлд: “Монголын өндөр албаны 6 улстөрч тэдний дотор Н.Энхбаяр, ТТ дахь өөрсдийн гэж нэрлэсэн хувиа АНУ руу 250 сая ам.доллараар зарахаа ГХЯ-ны дээгүүр албаны түшмэлүүдэд илэн далангүй ярилаа” гэсэн мэдээ гарч шуугиан тарив.

Эцэстээ “Шпигель” сэтгүүл “худал хэлсэн” болж энэ ноцтой дуулианыг намжаав. Үнэн хэрэг дээрээ Н.Энхбаяр тэргүүтэй том улс төрчид монголын нүүрс зарах хэд хэдэн оролдлого хийжээ. Өнөөдөр Н.Энхбаяр шударга царай гаргаж байгаа нь үнэхээр ичгүүргүй явдал юм.

2007.02.06. УИХ “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27-р тогтоолын дагуу ТТ-г стратегийн чухал ач холбогдолтой ордод хамааруулах болов.

2007.02.22. ЗГ-ын 266-р тогтоол, ТӨХ-ны 52-р тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдав. Өөрөөр хэлбэл стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх байгууллага бий болов. ТТ-н орд үүнд голлох үүрэг гүйцэтгэх болов.

2008 он. ТТ-н ордын Ухаахудагаас бусад хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэв.

Тайлбар. С.Баяр “ТТ-н ордын лицензийн 96%-ийг төрд буцааж аваад, харин 4-хөн хувийг улсад үлдээсэн” гэж мэдэгдэл хийсэн нь хүмүүсийг тайвшруулсан юм. Уг нь Ухаа худаг, Дайцику зэрэг орд нь анхнаасаа ТТ-той нэгэн адил стратегийн ордод тооцогдох ба ТТ-н ордын коксны 30 гаруй хувийг агуулсан “жинхэнэ өрөм” нь юм. Манай хуулиар бол 50 сая тн-оос дээш нөөцтэй орд стратегийн гэх ангилалд багтах ёстой, хэрэв төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хүртэлх хувь нь төрийн мэдэлд байх ёстой. Гэтэл Ухаа худгийн нөөцийг 460 сая тн гэж албан ёсоор тогтоосон. Түүнээс гадна Ухаа худгийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “бэлгийн” журмаар олгосон.

Одоо Ухаа худгийн ордын MCS Mining group 45.3%, Петровис 9.8%, Шунхлай 5.1%, EBRD 3.2%, Kerry group 8.3%, Ancora Investment 6.2%, хятад хувьцаа эзэмшигчид 22% тус тус эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл Ухаа худгийн ордын ихэнхи хэсэг аль хэдийн гадаадынхны гарт оржээ.

2008.12.04. УИХ “Хуулийн төслүүд буцаах, үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40-р тогтоол гаргав.

Энэ тогтоолд: “ТТ-н нүүрс, ОТ-н зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг…боловсруулж…2009.02.01-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх” гэж заажээ. Энд ОТ, ТТ-н гэрээг зэрэг хийх тухай хоёрдмол утгагүй заажээ.

2008.12.05. ЗГ 51-р тогтоол гаргаж: “ОТ, ТТ-ын ордыг ашиглах зорилгоор гэрээ, яриа хэлэлцээр хийхийг С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарт даалгав.

2008 оны сүүл. С.Баярын ЗГТТ-н ордод олон улсын уралдаант шалгаруулалт зарлав. Үүнд 8 орны 15 том компани, консорциум оролцохоо мэдэгдсэн ба тэдний дотор Австралийн “ВНР Billiton” групп, ОХУ-ын 3 компанийн консорциум, БНСУ-ын КОРЕС консорциум, АНУ-ын “Пибоди энержи” групп, БНХАУ-ын “Шенхуа Энержи”, Японы хамтарсан нэгдэл, Энэтхэгийн “Жиндал Стийл энд Поавер”, Бразилийн “Вале” байлаа.

2009.05 сар. В.Путин Монголд айлчилж Ерөнхий сайд С.Баяртай хэлэлцээр хийв. Энэ хэлэлцээрээр төрийн өмчийн “Эрдэнэс-МГЛ” ба “Монголын төмөр зам” (Монголын үндсэн орд газруудын лицензийг эзэмшдэг) болон РЖД компанийн хооронд “Дэд бүтцийн хөгжил” Хамтарсан үйлдвэр байгуулах тухайгаа албан ёсоор зарлав. Энэ хамтарсан үйлдвэр Монголын өмнөдөд буй эзэмшээгүй орд газрууд, тухайлбал ОТ, ТТ-н орд газруудыг хамтран ашиглаж, төмөр зам барих ёстой байлаа. Энэ үеэр Оросууд ТТ-д 1,5 миллиард доллар оруулна гэж амласан байв.

Тайлбар: Энэ тухай Б.Якунин “Коммерсант” сонинд бичихдээ: “С.Баяр хэлэлцээрийн явцад Оюу Толгой, Таван Толгойн лицензийг “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан үйлдвэрт өгнө гэж Путинд өөрийн биеэр амласан” гэжээ.

2008.12 сар. Дэлхийн банк манай хүсэлтээр хийсэн судалгаагаа танилцуулсны дараа Монголын байр суурь эрс өөрчлөгдөв. Мөн Барууныхан Монголд улс төрийн хүчтэй шахалт үзүүлэв.

2010.07.07. УИХ “ТТ-н нүүрсний ордыг ашиглах зарим арга хэмжээний тухай” 39 дүгээр тогтоол гаргав. Энэ тогтоолд: “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг МУ-ын иргэн, үндэсний аан-үүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах”, “МУ-ын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20%-ийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх” тухай заажээ.

2010.09 сар. Д.Медведевийг ирэхэд Монгол хүйтэн царайлж, ямар ч үүрэг амлалт аваагүй мэт гүрийв.

2010.12.13. УИХ-ын 39-р тогтоол, ЗГ-ын 272-р тогтоолоор Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” Хувьцаат компанийг байгуулав.

2011.01 сар. Сү.Батболдын ЗГ ТТ-н ордод стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендер зарлав. Манай талаас урьдчилан тавьсан 6 нөхцлийн дараа дээрх 15 сонирхогчоос 6 компани тунаж үлдэв.

  1. БНХАУ-ын “Шенхуа Энержи”,
  2. ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид,
  3. АНУ-ын “Пибоди Энержи”,
  4. Люксембургийн “Арселор Метал”,
  5. Бразилийн “Вале”,
  6. Швейцарийн “Экстрата” нар үлджээ.

Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээрийг эхлүүлсэн ч ажил олигтой явж өгөөгүй. Гадаадынханд тодорхой хариу өгөхгүй, олон удаа булзааруулж, тендерийг ямар ч шалтгаангүйгээр 5 удаа хойшлуулсан нь манай нэр хүндийг эрс унагав.

2011.03.31. ЗГ “МУ-ын иргэнд “Эрдэнэс Таван Толгой компанийн хувьцаа эзэмшүүлэх тухай” 98-р тогтоол гаргаж, уг компанийн нийт хувьцааны 20 хувийг МУ-ын иргэд эзэмших болов.

2011 оны зун. ТТ-н Зүүн Цанхийн нүүрсээр дэнчин тавьж БНХАУ-ын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авч, оронд нь нүүрс өгөх шийдвэрийг Сү.Батболдын ЗГ гаргав. “Чалко”-оос авсан 350 сая ам.доллараа Эх орны хишиг, эрдэнийн хувь, 21 мянга, оюутны сургалтын төлбөр гэх зэргээр бүрэн тарааж дуусгасан ч УИХ-ын сонгуульд ялсангүй. Энэ өрийг бүр хожим 2017 онд нүүрсээрээ төлж барагдуулав. Ингэснээр офтек гэрээний эх үүсвэр тавигдаж, хэн дуртай нь офтек гэрээ байгуулж, түүнийгээ “төрийн нууцад” оруулж МАН-ын нүүрс хулгайлах сүлжээ бий болов.

2011.07 сар.  Чалко Трейдинг Хонконг Лимитэд компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж анхны экспорт хил давав.

2011 он. ЗГ ТТ-н ордын ашиглалтын лиценз Монголын “Эрдэнэс Тавантолгой” компанид үлдэх, хувь эзэмшлийн хувьд Хятадын компани ТТ-н ордын 40 хувьд хөрөнгө оруулах, ОХУ-Монголын хамтарсан компани болох “Дэд бүтцийн хөгжил” 36 хувь (18+18), үлдсэн 24 хувийг Америкийн “Пибоди Энержи” авах гэсэн хувилбарыг зарлав. Энэ саналыг ҮАБЗ дэмжээгүй. Энэ будлианы дараа “Экстрата”, “Вале”, “Арселор Метал” компаниуд Монголоос гарч явав.

2012.04.11. ЗГ “Эрдэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 116-р тогтоол гаргав. Энэ тогтоолоор хувьцааны 20 хувь буюу 3 тэрбум ш хувьцааг МУ-ын иргэн бүрд тэгш хуваарилахад 1072 хувьцаа болно гэдэг тоог анх дурджээ. Энэ тооцоолол анхнаасаа үндэслэл муутай учир олон удаагийн будлианы эх болсон.

2013 он. Баруун Цанхийн уурхайн хөрс хуулалт эхлэв.

2013.12 сар. “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш гадаад руу оргон зайлав.

2014.08.20. Н.Алтанхуягийн ЗГ “ТТ-н ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268-р тогтоол гаргав. ЗГ-аас хөрөнгө оруулагчдад туршлагатай үндэсний компани 51 хувийг эзэмшин олон улсын нэртэй компаниудтай баг болж орж ирэх үндсэн нөхцөл тавьсан ч 11 дүгээр сард ЗГ-ыг огцруулснаар төсөл дахин зогсов.

Энэ тогтоолд 2 хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдэх нь Хятадын Ши цинпин дарга айлчлахдаа хятадын нутгаар дамжин өнгөрөх Монголын транзит тээврийн зардлыг 40% хөнгөлнө, удаах нь стратегийн хөрөнгө оруулагч нь MCS компани болж, дангаараа асар их эрх мэдэлтэй болов.

Энэ ажлыг М.Энхсайханы нэрээр “мега төсөл” зүтгүүлэв. Өөрөөр хэлбэл ТТ-н орд Монгол-Хятад-Японы гурвалсан консерциумын гэрээ хэлэлцээр болон хувирав. Хожим 2020 онд М.Энхсайхан энэ асуудлаас болж шоронд орсон.

2014.10.24. УИХ “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64-р тогтоол гаргаж, “Тавантолгой–Гашуунсухайт, Хөөт–Бичигт чиглэлийн шугамыг 1435 мм, Арцсуурь–Эрдэнэт, Тавантолгой–Сайншанд–Баруун-Урт–Хөөт–Чойбалсан, Хөөт–Нөмрөг чиглэлийн шугамыг 1520 мм-ийн царигтай барихаар шийдвэрлэжээ. Хожим барьсан буюу барьж буй төмөр замын царигийг төрийн нууцад оруулах болсон.

2014.12 сар. Монгол, Хятадын тус бүр нэг компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д оператораар 100 жилийн хугацаатай оруулах хэлэлцээр эхлэв.

2015.02 сар. ТТ-н ордыг “Шинхау Энержи” компанид 99 жилийн хугацаатай өгөх гэрээ бүхий тогтоол УИХ-д оров.

2015.02 сар. УИХ ТТ-н ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төсөлд дүгнэлт хийх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулан байгуулав. Энэ ажлын хэсэг “ТТ-н нүүрсний ордыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн 40 гишүүний гарын үсэгтэйгээр өргөн барив. Энэ бол З.Энхболдын санаачилсан зөв зүйтэй ажил бөгөөд ТТ-н өмнөх гэрээнүүдийг зогсоов.

2015.11.13. “Эрдэнэс Таван Толгой” компанийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаав. Австралийн “МакМахон холдингс” компани Монголоос гарч, оронд нь Хятадын “TTJVCo” компани ажиллах болсноор ажилчид гэв гэнэт хятад компанийн мэдэлд очжээ. Энэ үйлдэл нь ТТ-г “хүч хэрэглэн” булаан авах балмад явдлыг зогсоож чадсан юм.

2015.11 сар. “Эрдэнэс ТТ” компанийн захирал асан Я.Батсуурь шоронд оров.

2016.06.16.  он. “Сайн хувьцаа” хэрэгжүүлэх тухай” ЗГ-ын 334-р тогтоол гарав. Тогтоолын дагуу иргэдийн гар дээрх 1072 хувьцааны тодорхой хэсгийг төр арилжин авав. Их будлиан тарьсан учир 2 сарын дараа 2016.08.10-ны тогтоолоор өмнөх тогтоолоо хүчингүй болгов.

2016 оны зун. Ч.Сайханбилэгийн ЗГ ТТ-н ордод хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан консорциумтай хэлэлцээ хийхийг мега төсөл хариуцсан Сайд М.Энхсайханд даалгав. Тендерт Монголын “Энержи ресурс”, Хятадын “Чайна шинхуа энержи”, Японы “Сүмитомо” компанийн консорциум шалгарав. ТТ-н төсөлд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах саналаар тендерт тэргүүлжээ.

2017 он. 2011 онд ТТ-н Зүүн Цанхийг барьцаалж тавьсан Чалкогийн 350 сая долларын өрийг барагдуулж дуусав.

2018.05 сар. “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн 2018.05.10-ны 23-р тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх “Тавантолгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулав.

2018.08 сар. ЗГ “Эрдэнэс Таван Толгой” уурхайн эзэмшлийн 30%-ийг олон улсын зах зээл дээр гаргаж арилжих тухай зохицуулалт хийв. Мөн төмөр замын бүтээн байгуулагч “Тавантолгой Төмөр зам” ХК байгуулах зөвшөөрөл олгов.

2018 он. Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээлийг хугацаанаас нь өмнө төлж өргүй компани болов.

2019.05 сар. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөл эхэллээ.

2019.12 сар. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар, жилийн цэвэр ашиг 1 их наяд төгрөгт хүрэв.

2020 он. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, “Зүүнбаян төмөр зам” ХХК байгуулагдав.

2020.09.03. Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараав.

2020.10 сар. “Тавантолгой дулааны цахилгаан станц” ХХК байгуулагдав.

2021.03–04 сар. ЭТТ компанийн бондын арилжаа явагдав.

2021.04–2022.05 сар. “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Чалко” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгээр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авав. Энэ өрийг

2023.09.12-нд төлж барагдуулсан гэж “Эрдэнэс Таван Толгой” мэдээлэв.

2022.06.23. Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилж УИХ-д өргөн мэдүүлэв.

2022.11.25. Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлийн төмөр зам ашиглалтад оров.

2023.08 сар. Ерөнхий аудитор Д.Загджав УИХ дээр: “Шахмал түлшний үйлдвэрээс гэмт хэргийн шинжтэй 1.1 их наядын зөрчил илрүүлж, прокурорт шилжүүлсэн” гэж мэдэгдэв.

2025.03.26. “Энержи ресурс” компанийн толгой компани ММС АНУ-ын Нью-Йоркт жилийн 8,44% хүүтэй, 2030 онд төлөх нөхцөлтэй 350 сая.ам.доллар босгож, “Ухаа худаг”-ийг барьцаалжээ… Энд би ТТ-ын бүлэг ордод багтах Оорцог, Бортээг, Онч Хараат, Бор толгой ордуудыг зориуд үлдээв. Учир нь мэдээлэл нууц, хомс, зөрчилтэй байв.

Ингээд ТТ-н ордыг тойрсон үндсэн хронологи дуусч байна. Гэвч ТТ-оос гадна будлиантай бусад ордууд олон бий. Эдгээрийг үндсэн хронологид оруулалгүйгээр тусгайд нь авч үзэх нь зохимжтой. Хяналтаас гадуурх ордууд:

Овоот Толгойн орд: Овоот толгойн орд нь Нарийн сухайтын “Шинхуа-МАК”-ын уурхайгаас холгүй, бараг зэргэлдээ оршдог. Нүүрсний нөөц нь 302.3 сая тонн, батлагдсан нөөц нь 175.7 сая тонн, хайгуулыг төрийн хөрөнгөөр хийсэн. Анх Р.Фридланд Нарийн Сухайтын ордоос салган авч лицензийг нь авч “Саусгоби сэндс” ХХК-ийг 2008 оноос эхлэн ажиллуулж эхэлсэн. “Саусгоби сэндс” 2009.11-р сард Хятадын төрийн өмчит “China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэн. Үүний хариуд Хятадын “Southgobi Energy Resources” компанийн хувьцааны 29,9%-ийг өгсөн юм.

“Саусгоби сэндс” дөнгөж байгуулагдмагцаа монголын нүүрсийг татваргүй экспортлох “эрхтэй” болсон ба энэ нь монголын улс төрчид болон Фридландын хооронд наймаа тохиролцоо байсныг тод харуулдаг. Манай гаалийнхны багцаа тооцоогоор 6,1 тэрбум ам.долларын будлиан гарсан.

2012.04.17. Ашигт малтмалын Газрын дарга М.Ариунбаяр мэдэгдэл хийж “Саусгоби сэндс” компанийн бүх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноо зарлав. “Саусгоби сэндс” компанийн 3 ажилтан, тодруулбал АНУ-ын иргэн Жастин Капла (гүйцэтгэх захирал), Кристобал Дэвид, Хиларион Кажуком Жуниор нарт Монголын шүүхээс 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэмээн 5 жил 10 сар хорих ялаар шийтгэсэн атал шоронд ердөө 20 хоноод суллагдав. С.Баяр, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар “санал нэгтэйгээр” монголыг хохирлыг “үл харгалзан” тэдэнд уучлал үзүүлэн суллан явуулав.

“Саусгоби сэндс”-ын татварын зөрчил анх 68 тэрбум төгрөг байв. С.Баярыг зодсоны дараа 35 тэрбум болов. Ц.Элбэгдорж өршөөсний дараа 18 тэрбум болж ахин буурав.

Эцэст нь С.Баярцогтын “лүндэнгээр” энэ 18 тэрбумыг цувуулж авах, чингэхдээ бүр дампуурсан компанийнх нь хувьцаагаар, хуучин тоног төхөөрөмжөөр авах шийдэлд хүрчээ.

2008.05.30. Сү.Батболд “Моннис” компанитай хамсран 24,8 сая доллараар Овоот Толгойн 2 сая ш хувьцааг худалдан авав.

2010.01.15. Хятадын “South Gobi Sands” компани Хонгконгийн бирж дээр хувьцаагаа арилжиж эхэлжээ. Хятадууд Овоот Толгойн нүүрсээр олон улсын биржид гарч байна.

2012.04.07. Фридланд өөрийн эзэмшлийн “Овоот Толгой” ордын 60%-ийг 928 сая доллараар “Чалко”-д зарав. Энэ нь Монголын эрх ашигт ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг юм.

ТТ-н будлиан, хэрүүлийг шуугиан дунд “Овоот Толгой”-н асуудал дарагдан өнгөрдөг. Тэнд төрийн ямарваа хяналт шалгалт бараг байхгүй учир дураараа дургидаг. Хоёр улсын хил дамнуулан туузан дамжуулга (конвейер) барьсан байсныг УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр очиж зогсоож байсан. Энэ талаар УИХ дээр ярьсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй.

Хөшөөтийн орд: Энэ орд нь 460 сая коксждог нүүрсний нөөцтэй, Азид болон дэлхийд томд тооцогдох аварга ордын нэг юм. Уурхай жилд 3 сая тн нүүрс гаргах хүчин чадалтай. 2007 оноос “Монголын эрчим хүчний корпораци” (MEC) эзэмшдэг болсон. Нэр нь монгол болохоос Гонконгийг хөрөнгийн биржид бүртгэлтэй хятадын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Mongolia Energy Corporation Ltd (MEC) гэдэг том компани юм.

MEC-ийн Монгол дахь охин компани нь “МоЭнКо” ХХК болно. Энэ олон нэр олон хүний толгойг эргүүлдэг. Нэрийн иймэрхүү будлиан ганц Хөшөөт биш, Монголын бусад олон ордод үүсдэг. Хөшөөтийн уурхай үндсэндээ Хятадын Шинжаан мужийг нүүрсээр хангадаг.

Нарийн сухайт орд: Одоо Нарийн Сухайтын нүүрсний ордод “Монголын алт (МАК)” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК ба “Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК-иуд Хүрэн толгой, Овоот толгой, Хүрэн шанд, Нарийн сухайт гэсэн 4 хэсэгт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Манайхан ТТ-г тойрсон хэрүүлээ анхаараад бусад ордыг анхаарлынхаа гадна үлдээдэг хачин зантай. Нарийн сухайтын ордод төрийн ямар нэг хяналт байхгүй буюу нэн сул.

Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: gankhuyag.com

ShareTweet

Related Posts

Ж.Баярмаа: Нүүрсээ 2 дахин илүү үнээр зарах боломж байсныг “Харбины гэрээ”-гээр алдсан
Онцлох мэдээ

2025-11-27 19:47
УЕПГ: “Нүүрсний” гэх хэргээр таван хүнд хорих ял, 80 хүнд торгох ял оноосон
Онцлох мэдээ

УЕПГ: “Нүүрсний” гэх хэргээр таван хүнд хорих ял, 80 хүнд торгох ял оноосон

2025-10-06 09:57
Х.Мөнхжаргал: “ЭТТ”-д дахин нүүрсний хулгай гарахгүй
Нийгэм

Х.Мөнхжаргал: “ЭТТ”-д дахин нүүрсний хулгай гарахгүй

2025-02-21 08:51
}

Шинэ мэдээ

Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

by undesten
2026-08-19 14:06
1

Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

by undesten
2026-08-19 13:11
1

АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

by undesten
2026-08-19 11:57
1

Б.Баяржаргал Пауэрлифтингийн Залуучуудын ДАШТ-ээс нийлбэр дүнгээр АЛТАН медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо

2026-08-19 11:41
0

COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

by undesten
2026-08-19 11:02
0

Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

by undesten
2026-08-18 20:35
1

Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэх хориотой

Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэх хориотой

by undesten
2026-08-18 20:15
1

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

by undesten
2026-08-18 15:42
1

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөгөөр өсжээ

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөгөөр өсжээ

by undesten
2026-08-18 15:17
0

Нийт 79.3 мянган ажилгүй иргэн байгаагийн хамгийн их буюу 32.9 хувь нь ажил хайгаад олдоогүй гэжээ

Нийт 79.3 мянган ажилгүй иргэн байгаагийн хамгийн их буюу 32.9 хувь нь ажил хайгаад олдоогүй гэжээ

by undesten
2026-08-18 13:55
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай