Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 116 дугаар тушаалд зааснаар иргэд тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр дамжин өнгөрөх бүр заавал бүртгүүлж, авто зам ашигласны төлбөр төлөх зохицуулалттай. Гэвч хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн ч жолооч нар хураамжаа төлөхгүй байгаагаас төлөвлөгөөт зам засвар болон бусад ажлууд саатахад хүрсэн байна.
Тиймээс авто зам ашигласны хураамжаа төлөхгүй бол хүү тооцохоор болж байгаа аж.
Одоогоор зам ашигласны төлбөрөө төлөөгүй иргэдийн төрийн зарим үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, автомашины нэр шилжүүлэх, үзлэг оношилгоонд ороход тус төлбөрийг заавал төлөхийг шаардаж буй.