Ардын жүжигчин Э.Амартүвшин Олон улсын дуурийн найм дахь удаагийн шагнал болох “Дуурийн шилдэг баритон” шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорчээ. Тэрбээр энэ шагналыг анх 2020 онд хүртэж байв.
Энэ удаагийн шагналд дэлхийн дуурийн урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучнаас хоолой тус бүрээс гурвыг нь шалгаруулж, сүүлчийн шатанд дэвшүүлсэн юм. Улмаар Монголын дуурийн нэрт дуучин Э.Амартүвшин шалгарчээ.
Э.Амартүвшин 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирж, түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон юм. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ.