УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тов дарааллыг өөрчлөх асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлэв.
Тэрээр “Улсын төсвийн төслийг буцааж татах ёстой. Улсыг өрөнд оруулсан ийм төсвийг баталж болохгүй. УИХ-ын гишүүдийг “Тойрогт чинь гурван тэрбум төгрөг тавина” гэж авлигадах маягаар төсвийн төслийг баталж байна.
Ингэж Монгол Улсын хувь заяагаар тоглож болохгүй гэдгээ хэлсэн.
УИХ-ын гишүүдийг авлигадах гэсэн үйлдлийг Сангийн сайд Б.Жавхлан зогсоомоор байна. 76 гишүүнийг гурваар үржихэд төсөв 200 гаруй тэрбумаар нэмэгдэх нь. Ингэж болохгүй” гэлээ.