Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Шархад-Улиастайг холбосон 97.3 метр бүхий бетон гүүрний барилгын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээсэн болохыг УИХ-ын гишүн Э.Бат-Амгалан мэдээллээ.
Тодруулбал “Дэмжье” санаачилгын хүрээнд Баянзүрх дүүргийн зүүн бүсийг автозамаар холбох бүтээн байгуулалтын ажил хийж байна. Үүний нэг нь Шархад-Улиастайг холбосон 97.3 метр бүхий бетон гүүр юм.
Гүүр ашиглалтад орсноор Гачууртын зам, Шар хадны гудамжны замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.