Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад хэлээр ярьж буй бичлэг цахим орчинд тархаад байна.
Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр “Олон нийтийн сүлжээ, цахим орчинд программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр эвлүүлэг хийсэн бичлэг тархаж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад хэлээр мэндчилгээ дэвшүүлээгүй бөгөөд аливаа олон улсын хурал чуулганд зөвхөн эх Монгол хэлээрээ мэндчилгээ дэвшүүлдэг” хэмээн тайлбарлав.