Сибирийн зарим хэсэгт агаарын хэм -50 хүртэл буурч, цасан шуурга шуурч байна. Тодруулбал, Сибирийн зүүн хойд хэсгийн Саха улсын нутаг дэвсгэрт агаарын хэм -50 хүрснийг цаг уурын станцууд мэдээллээ. Бусад хот, мужид ч бас цас орж, орос даяар нислэгүүд саатжээ.
ОХУ-ын нийслэл Москвад ч бас урьд өмнө байгаагүй их хэмжээний цас орсны улмаас нислэгүүд саатжээ. Нийслэлийн гурван том нисэх буудалд дор хаяж 54 нислэг хойшилж, таван нислэг цуцлагдсан байна. Москвагийн агаарын хэм энэ долоо хоногт -18 орчим байна.
Эх сурвалж: REUTERS