Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэр (ХХААХҮ)-ийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Өвс тэжээлийн хангамжийг улсын нөөц буюу Шадар сайдын алба, Онцгой байдлын газар хариуцаж ажилладаг. Гэхдээ улсын нөөцөд өвсийг бэлтгэж, авч нөөцөлж малчдад өгөхөө больсон.
Зөвхөн тэжээлийн нөөцийг бий болгож, зудтай аймаг сумдад хуваарилах ажлыг холбогдох албанаас хийж байгаа.
Байгаа өвс тэжээлийнхээ нөөцийг 50 хувийн хөнгөлөлттэйгөөр олгохоор өнөөдөр шийдвэрлэлээ. Үүнд 2.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн” хэмээв.