Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир болон бусад албаны хүмүүс Налайх, Багахангай дүүргийн малчидтай уулзаж, өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлжээ.

Энэ жил харьцангуй цас ихтэй, мал бэлчээрт гарах боломжгүй байгаа учраас бэлдсэн өвс, тэжээлийн нөөцөөрөө өвлийг давж байгааг малчид хэлж байна. Малын хоргодол багатай өвөлжиж байгаа ч хавар хүндрэх төлөвтэй байгааг холбогдох байгууллагуудаас мэдээлж байгаа юм.
Багахангай дүүрэгт 286 өрхийн 32 мянга гаруй толгой мал, Налайх дүүрэгт 840 өрхийн 46 мянга гаруй толгой мал өвөлжиж байна.

“Үндэсний үржих баялаг болсон таван хошуу мал сүргээ өсгөн, өв соёлоо хадгалан, түгээн дэлгэрүүлж жилийн дөрвөн улирал цаг наргүй хөдөлмөрлөж байдаг малчин түмнээ цаг ямагт дэмжиж байх учиртай” УИХ-ын гишүүн С.Амарсайхан энэ үеэр онцлов.









































































