Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн шинэ зохицуулалтын талаар мэдээлэл хийсэн.
Тэрбээр “Нийслэлийн нийтийн тээврийн газар хиймэл оюун ухаан, програм хангамж ашиглаж, нийтийн тээврийн чиглэлүүдийг шинэчиллээ. Сүхбаатарын талбайн автозогсоолыг нийтийн тээврийн төв буудал болгохоор төлөвлөж байна.
Үндсэн зургаан чиглэл
-М1 чиглэл Таван шараас офицеруудын ордон
-М2 чиглэл Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай
-М3 чиглэл Нисэхээс Сүхбаатарын талбай
-М4 чиглэл Шар хаднаас III, IV хорооллын эцэс
-М5 чиглэл Ботаникаас Хермес худалдааны төв
-М6 чиглэл Шинэ 100 айлаас ТЭЦ III гэсэн үндсэн зургаан чиглэлийг 01 дүгээр сарын 20-ноос эхлэхээр төлөвлөж байна.
Улаанбаатар хотын хаана ч амьдарч байгаа иргэн хамгийн ихдээ 3 автобус дамжиж, очих цэгтээ хүрэх боломжтой байдлаар тооцсон.
Бид автобусны чиглэл, маршрут, төлбөр тооцооны шинэ системтэй программ хангамжийг хийхээр ажлын даалгавараа бэлэн болгоод байна. Ирэх оны 02 дугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв.