Хотын төв зам дагуух автобусны буудлуудын карма зогсоолыг хааж, битүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн тухайн хэсэгт ногоон байгуулж барих юм байна.
Энхтайваны өргөн чөлөөний бүх карма зогсоолыг хааж, ногоон байгууламжтай болгох ажлыг долоодугаар сарын 5-наас өмнө дуусгах юм байна.
Д.Сүхбаатарын талбайн урд хэсэг Тэгвэл яг ямар учраас карма зогсоолыг хааж, битүүлж буй талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Тэрээр “Тооцоолол, судалгаа хийж үзэхэд кармаг хааснаар түгжрэл шууд буурахгүй ч, гол нь зам дээр үүсдэг үл ойлголцлын цэгүүдийг арилгахыг зорьж байна. Үл ойлголцлын цэг гэдэг нь замын өргөний зохицуулалттай холбоотой бөгөөд энэ нь иргэдийн зорчих нөхцөл, автобусны буудлын орчмын стандарт хэмжээнүүдийг хангахад чиглэсэн.
Нийтийн тээврийн буудлын орчинд бордюр болон замын асфальтын өндрийн ялгаа иргэдэд бэрхшээл үүсгэдэг. Тодруулбал, автобусны буудлын бордюр нь ойролцоогоор 15 см өндөр, харин автобусны хаалга замаасаа 30 см-ийн өндөрт байрладаг.
Зорчигчдын автобусанд суух, буух үед гар хөлөө өргөж, тэнцвэрээ олж ороход хүндрэл үүсгэдэг.
Энэ өндрийн зөрүүтэй байдлыг шийдвэрлэхийн тулд замыг шинэчлэн засаж, бордюрын өндрийг автобусны хаалганы түвшинтэй нийцүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр зорчигчид автобусанд аюулгүй, амархан сууж буух боломжтой болно. Мөн энэ арга замын хөдөлгөөнд үүсдэг замбараагүй байдлыг багасгаж, түгжрэлийг бууруулахад тусална гэж үзэж байгаа юм.
Ногоон байгууламжийн хувьд, зарим хүн хайрцагласан мод тарих талаар санаа зовж байгаа ч, үнэндээ шинэ ногоон байгууламжийг одоогийнхтой адил орчинд тарьж, арчилж хөгжүүлэхээр төлөвлөж байна. Мод бут сөөгийг байгальд зохистойгоор ургуулж, хотын ногоон байгууламжийг сайжруулах нь энэ ажлын нэг хэсэг юм.
Тус ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гүйцэтгэгчийг шалгаруулснаар эхэлсэн бөгөөд одоо дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор гүйцэтгэгч компани ажилдаа орж байна” гэсэн юм.
Тус ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор кармаг зогсоолуудыг хааж, хайргаар дүүргэжээ.








































































