Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг энэ сарын 04-ний өдрөөс эхлэн 19-нийг хүртэл явуулна.
Цэрэгт анх удаа бүртгүүлж буй иргэд болон цэргийн үүрэгтний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд харьяа хорооны байранд өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
Иргэний бүрдүүлэх бичиг баримт:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Ажлын газрын үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 цээж зураг 2 ширхэг
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.