Цэргийн шинэчилсэн бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 6-наас хоёрдугаар сарын 10-ны хооронд явагдана. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд,
-
55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч,
-
60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер,
-
65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдах юм.
Мөн цахим үйлчилгээний “E-Mongolia” системээр хүсэлтээ илгээх боломжтой. Өөрийн биеэр бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
-
Иргэний үнэмлэх,
-
Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
-
3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь,
-
Иргэний цахим үнэмлэх
-
Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.
Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.