ЕБС-ийн сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн ахуйн хүрээний осол гэмтэл, цана чарганаас унаж гэмтэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа талаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Л.Бум-Аюуш мэдээлэл өглөө.
Тэрбээр “Иргэд машины араас чанга холбож, чирч явдаг. Үүнийгээ хүмүүс хэлдэггүй. Чарга хагарч, хэмхрэх боломжтой байдгийг санах хэрэгтэй. Чарганы хугарсан хэсэг биед зоогдсон тохиолдлууд ч ирж байна. Хамгийн сүүлд ирсэн дуудлагаас харахад шулуун гэдэс урагдсан байдалтай ирсэн.
Энэ сарын 5-8-ны өдрийн байдлаар ГССҮТ, салбар эмнэлгүүдээр 1225 өвчтөн үйлчлүүлсэн байна. Үүний 267 нь халтиргаа гулгааны улмаас гэмтсэн бол 47 хүн цана чаргаар гулгасны улмаас гэмтсэн байна” гэв.
Иргэд та бүхэн
Эс сурвалж: ГССҮТ
© 2018 UNDESTEN.MN