XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр цагаан идээгээрээ алдартай, нийслэлийнхний цагаан идээний 30 гаруй хувийг дангаараа хангадаг Архангай аймгийн малчид үзэсгэлэнгээ дэлгэнэ.
Тодруулбал, энэ сарын 20-нд Тусгаар тогтнолын талбайд ааруул, ээзгий, өрөм, зөөхий, шар тос, сүү, айраг тэргүүтэй зөвхөн цагаан идээгээр дагнасан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм. Тав хоног үргэлжлэх тус үзэсгэлэнд 16 сумын малчид уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн гарт хүргэх гэж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй малчид “Алаг чихрийг ааруулаар сольё” хэмээн уриалж сарлагийн өрөм, ааруул, цагаан идээгээ боломжийн үнээр борлуулах аж.
Энэхүү үзэсгэлэнд Архангай аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хамтран 2017 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон билээ.