“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлэхээр боллоо.
Нэгж хувьцааны ногдол ашгийг 108 төгрөгөөр тооцон, татвар суутгасан дүнгээр 1,072 хувьцаатай иргэн 104,000 төгрөг авна. Харин зарим иргэн хувьцааны тодорхой хувиа Засгийг газарт зарсан, сургалтын төлбөртөө суутгуулсан зэрэг шалтгаанаар тоо ширхэг нь харилцан адилгүй байна.
Иймд та бүхэн энд дарж өөртөө хэдэн хувьцаа байгааг болон аль үнэт цаасны компанид данс нээлгэсэн тухай мэдээллээ харах боломжтой.
Нэмж дурдахад 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн, хувьцааны дансаа нээлгэсэн 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө тухайн дансанд нь орно. Шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган хувьцаа эзэмшигчийн хувьцааны мөнгө хүүхдийн мөнгөний дансаар шилжиж орохоор зохицуулагдаад байна.