Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зарим сурагч 2023 оны есдүгээр сарын 21-нд үл мэдэгдэх зүйлээс хордож, эмнэлэгт хүргэгдэж байсан юм.
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд “электрон тамхины шингэнээс болж сурагчид хордсон” гэсэн мэдээлэл тархсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Тус хэрэгт Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд эцэслэн гараагүй. Олон нийтийн цахим сүлжээнд энэ хэргийн талаар албан бус мэдээлэл гарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсний дагуу одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор ноцтой зүйл байхгүй” хэмээн хариу өгөв.