“С.Зоригийн амиа алдсаны маргааш хуралдсан ЗГ-ын ээлжит бус хуралдааны тэмдэглэл”-ийг өчигдөр ЦЕГ-ын хүсэлтээр Улсын нууцаас гаргажээ.
Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас гаргасан, “С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан өдрийн маргааш буюу 1999 оны аравдугаар сарын 03-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг хэлэлцээд 1998 оны аравдугаар сар 03 /1998.10.03/-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргасан байна.
Сонирхуулахад, 1998 оны аравдугаар сард Монгол Улсын Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж, УИХ-ын даргаар Р.Гончигдорж, Ерөнхийлөгчөөр Н.Багабанди нар ажиллаж байжээ.