Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Д.Амарбаясгалан сүүлийн үед гурилын үнийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар олон асуудлыг хөндөж, гурилын үйлдвэрийн эздийг ихээр шүүмжилж байгаа.
Тэгвэл тэрээр өнөөдөр цахим хуудаснаа гурилын үнийн нэмэгдэлтэй холбоотой нэг баримт нийтэлжээ.
“Гурил үйлдвэрлэгчид сүүлийн 3 жилд нийлүүлэлтээ багасгаж, зохиомол эрэлт үүсгэх замаар, үнэ өсгөснийг графикаас харж болно. Хүн ам, хүнсний үйлдвэрлэл өсч байхад нийлүүлэлтийг зориуд багасгаж, үнээ нугалж нэмдэг.
Үндсэн түүхий эд /гурилын өртгийн 80%/ улаанбуудайг хямдруулж авдаг хэрнээ гурилынхаа үнийг нугалж өсгөсөн.
Гурилын үнийн нугарсан өсөлт тариаланчдадаа ямар ч өгөөжгүй. Улаан буудай бол хаягдалгүй түүхий эд. Улаан буудайгаас гаргаж авдаг, малын тэжээлд хэрэглэдэг хивэг тонн нь 850 мянган төгрөг. Хивэг нь улаан буудайнаасаа үнэтэй. Үндсэн түүхий эдийнх нь үнэ өртөг ийм байхад гурилын үнээ өсгөсөн нь шударга өрсөлдөөний хуулийг зөрчсөөр ирсэн.
Өрсөлдөөнийг хумих гэж импортын хориг, татвар тавиулдаг. Үйлдвэрээ дэмжүүлж олон төрлийн хөнгөлөлт зээл, тусламж эдэлчихээд иргэн бүрийн цалин орлогыг хумсалж, үнийн өсөлт үйлдвэрлэдэг цөөн хэдэн компанийн монополийг задлах болно” гэжээ.
Гурил үйлдвэрлэгчид сүүлийн 3 жилд нийлүүлэлтээ багасгаж, зохиомол эрэлт үүсгэх замаар, үнэ өсгөснийг графикаас харж болно. Хүн ам, хүнсний үйлдвэрлэл өсч байхад нийлүүлэлтийг зориуд багасгаж, үнээ нугалж нэмдэг.
Үндсэн түүхий эд /гурилын өртгийн 80%/ улаанбуудайг хямдруулж… pic.twitter.com/Qg9pgg7PpX— Д. Амарбаясгалан (@AmaraaDshzvg) March 24, 2024