Урд хөршөөс контейнер юань орж ирсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд өнөөдөр цацагдсан юм. Ингэхдээ уг мөнгийг “сонгуульд зориулсан мөнгө” гэх мэдээлэл гараад буй.
Тиймээс уг мэдээллийг ЦЕГ-ын тодруулахад “Мэдээлэл гарсантай холбогдуулан мэдээллийн үнэн бодит эсэхийг тодруулахаар шалгалтын ажиллагаа эхэлсэн” гэлээ.
ГЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнх-Амараас тодруулахад “Энэ талаар манай байгууллагад мэдээлэл ирээгүй байна. Цахим орчинд мэдээлэл цацагдсантай холбоотойгоор мэдээллийг тодруулахаар ажиллаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.