Бүгд Найрамдах Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Тавигдах шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш);
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны);
- Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Суралцах мэргэжлийн чиглэл:
- Хөдөө аж ахуй
- Мэдээлэл, харилцаа холбооны технологи
- Хүрээлэн буй орчин судлал
- Нано шинжлэх ухаан, инженерчлэл
- Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш
- Тусгай хэрэгцээт боловсрол
- Биотехнологи, био-инженерчлэл
- Хими, биологи
Бүртгэл
- Бүртгэл 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийн 23.59 цаг хүртэл цахимаар явагдана.
- Та бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах холбоосоор авна уу.
- https://www.meds.gov.mn/study-abroad?category_id=12387