Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажиллах орчин нөхцлийг сайжруулахад 25 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ.
Энэ санхүүжилтээр гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэрэг тоног төхөөрөмжийг худалдаж авах ажлыг шуурхай эхлүүлнэ.
Мөн онцгой байдлын алба хаагчдын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, алба хаагчдыг сургах, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт явуулна.
Эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж байгууллагын тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Онцгой байдлын алба хаагчдын тоог хүн амын тоотой харьцуулахад улсын хэмжээнд хүний нөөц 60 хувийн дутагдалтай, машин механизм 40 хувийн дутагдалтай байна гэсэн тооцоо гарсан. Улсын хэмжээнд 130 гаруй аврах анги байгуулах шаардлагатай.
Манай арван аврагч тутмын 3 нь гамшиг ослын үед өмсөх хувцас хэрэгсэлгүй байна. Гэхдээ бүгд нэг дор ажилладаггүй учир ийм хэмжээнд байгаа юм. одоо энэ асуудлыг цогцоор шийдвэрлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн.
Алба хаагчдын цалин өнгөрсөн хоёр жилд хоёр удаа нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт 25 хувиар нэмэгдсэн. Давхар аврагчдын орон сууц зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна гэв.