Сүхбаатарын талбайн автобусны зогсоолыг түр хугацаагаар хаах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал Цагдаагийн Ерөнхий Газраас өнөөдөр/2024.05.30/ 07:00-14:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд “Хүүхэд таны төлөө” арга хэмжээг зохион байгуулах тул зогсоолыг түр хааж, нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулсан байна.
- М:3 “Архивын ерөнхий газар”-120 мянгат-Сүхбаатрын талбай”
- Ү:30 “Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб”
Зам хаалттай үед гар утасны аппликэйшн дээр “Z” тэмдэглэгээтэйг сонгон чиглэлээ харах боломжтой. Иймд иргэд доорх зураглалын дагуу нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхийг зөвлөлөө.