Өчигдөр буюу Лхагва гарагт Энэтхэгийн нийслэл Дели хотод агаарын температур Цельсийн 52.9 хэм хүрсэн нь түүхэн дээд халалт болжээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус улсын ихэнх бүс нутгийг агаарын халуун урсгал нөмөрсөн юм.
Дели хотын захын Мунгешпур дүүргийн цаг уурын станц Мягмар гарагт Цельсийн 49.9 хэмийн температурыг зааж байсан бол өчигдөр ийнхүү 50 хэм давсан байна.
Энэтхэгийн өмнөх дээд халалтын хэмжээ 2016 онд Ражастан мужийн цөлийн Фалоди хотод бүртгэгдсэн Цельсийн 51 хэм байжээ.