Монполимет компанийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг өнөөдрийн 17:00 цагийн орчимд суллажээ.
АТГ-аас тавдугаар сарын 28-ны орой түүний гэр, ажлын байранд нэгжлэг хийн, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай баривчлан, Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.