Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр энэ зургадугаар сард 10 дахин их үер буух тухай мэдээлэл тархжээ. Энэ мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ташаа болохыг мэдэгдлээ.
Харин 2024 оны 6-р сард төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал өндөр байх магадлалтай.
Иймд дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөлөө.