“Даншиг наадам-Хүрээ цам-2024” шашин соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр эхэллээ.
Уг наадамд монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хүчит бөхчүүд оролцоно. Үндэсний бөхийн барилдаанд 256 бөх зодоглоно. Харин буриад болон өвөрмонгол бөхөөр тус бүр 64 хүчтэн барилдах юм.
Мөн “Улаанбаатар 385” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, жороо мориноос гадна хоёр насны морь уралдана. Морьт харвааны тэмцээн, шагайн харвааны тойром, үндэсний сур харваа болон сээр цохих тэмцээн болно.
Түүнчлэн Монгол үндэстний таван тансаг идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.