Олимпын жүдо бөхийн ганцаарчилсан төрлийн сүүлийн барилдаан боллоо. Эрэгтэйчүүдийн +100 кг-д Тэдди Ринер олимпод тав дахь медалиа зүүж, гурван түрүүтэй боллоо.
Францын “Баавгай” шигшээ барилдаанд Өмнөд Солонгосын Ким Мин Жёнгийг цэвэр ялснаар эх орондоо жүдогийн төрлөөр энэ олимпын цор ганц алтан медалийг нь авчирлаа.
Тэрбээр
-
Бээжин 2008 - Хүрэл
-
Лондон 2012 - Алт
-
Рио 2016 - Алт
-
Токио 2020 - Хүрэл
-
Парис 2024 - Алтан медаль хүртэж байна.
Ингэснээр 35 настай Тэдди гурав дахь олимпын алтан медалиа зүүсэн амжилтаараа Японы Тадахиро Номүратай тэнцэв. Мөн олимпоос таван медаль хүртсэн нь Японы алдарт жүдоч Рёко Танитай (хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл) ижил амжилт юм.
Түүнчлэн 35 настайдаа түрүүлснээр жүдогийн түүхэнд хамгийн ахмад аваргаар тодорч байна. Энэ удаагийн олимпод францчууд хамгийн олон буюу есөн медаль хүртсэн юм.