Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн нутаг Хөндий бор хошуу хэмээх газарт наймдугаар сарын 8-ны шөнө 01:00 цагийн орчимд аянга бууж хоёр өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогджээ.
Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын газар мөн өдрийн 12:43 цагт хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу Есөнзүйл сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд 08-ны 10:30 цагт очиход малчин Г, Т нарын 510 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон байсан тул сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Сэг зэм устгах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.