Олон нийтийн сүлжээнд есдүгээр сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ гэх мэдээлэл гарчээ.
Харин үүнийг ташаа мэдээлэл хэмээн Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК мэдэгдэл гаргав.
Тодруулбал УБЦТС ТӨХК нь Эрчим Хүчний Зохицуулах Хороо(ЭХЗХ)-ноос тогтоосон эрчим хүчний үнэ тарифыг тус байгууллага мөрддөг бөгөөд өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчилж баталсан тогтоол шийдвэр ирээгүй гэжээ.
УБЦТС ТӨХК нь нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 450,000 гаруй айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчдэд цахилгаан борлуулж, борлуулалтын орлогыг эрчим хүчний салбарын нэгдсэн дансанд төвлөрүүлдэг байна.
Шадар сайд Т.Доржханд эрчим хүчний тарифыг шинэчилж, эхний ээлжид алдагдалгүй ажиллах хэмжээнд хүргэнэ гэж мэдэгдсэн. Ингэхдээ тулд тарифыг хэдэн хувиар нэмэгдэх талаар тодорхой зүйл хэлээгүй ч тарифыг шинэчлэлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэсэн юм.