Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нар эмнэлгүүдээс хахууль авч, худал бичилт хийж байсан нь тогтоогдсон тул АТГ-аас саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл гараад буй билээ.
Тэгвэл бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад, дээрх хоёр албан тушаалтан хахууль авч байсан нь үнэн бөгөөд саатуулан шалгаж байна гэх мэдээллийг өглөө.
Тодруулбал тэд улсын болон хувийн эмнэлгүүдэд олгодог даатгалын санхүүжилтээс хуурамч бичилт хийх замаар зардлыг нь өсгөж, дундаас нь хувь авдаг байсан гэх мэдээлэл байгаа аж.
Харин ЭМДЕГ-ын Хэвлэлийн албаны дарга Т.Амаржаргал “Нийгмийн сүлжээнд явж байгаа мэдээллийн талаар тайлбар өгье. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ шалгагдлаа гэдэг нь гэм буруутай гэсэн үг биш. Ажил хариуцаж байгаа, байгууллага удирдаж, зовлон жаргал үүрч яваа хүний давдаг л даваа” хэмээн цахим хуудастаа бичжээ.