LEXUS-600 загварын машины жолооч бусдын биед халдсан дүрс бичлэг олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Энэхүү зөрчилтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын албаны эх сурвалжаас тодрууллаа.
Тэрбээр “Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” худалдааны төвийн дунд замд дээр үйлдэгдсэн зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн.
Зөрчил гаргагчийг буюу тээврийн хэрэгслийн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” гэдгийг хэллээ.