Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор хулгайн гар утас улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.
Тодруулбал, Улаанбаатар Улан-Удэ чиглэлд автомашинаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэн Ц нь энэ оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хулгайн 8 гар утсыг /iPhone загварын 4, Samsung загварын 4/ Алтанбулаг боомт дээр хил нэвтрүүлэх гэж байх үед нь саатуулж, эд мөрийн баримтаар хураан авч мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иргэд та бүхэн гар утас, бэлэн мөнгө зэрэг өөрийн эд зүйлсдээ хянамгай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Түүнчлэн гар утас худалдан авахдаа “102 police” аппликейшнээс “Имей” кодоор нь дамжуулан цагдаагийн байгууллагад алдагдсан, гээгдсэн эсэх бүртгэлтэйг лавлах боломжтой.
Эх сурвалж: ЦЕГ