Дорнод аймгийн Матад сумын нутагт орших газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу” газрын тосны орд нээлтээ хийжээ.
Нээлтэд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд, АҮЭБЯ-ны ГТБХЗХ-ийн дарга Ч.Хишигдалай нар оролцсон байна.
Тухайлбал, АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар “Цэн тогоруу” газрын тосны ордын нээлтийг нээж үг хэлэхдээ “Өнөөдөр бид Монгол инженер, геологичид, геофизикчид өөрсдөө илрүүлсэн, үндэсний компанийн газрын тос олборлох орд ашиглалтад орж байгаагийн гэрч болж байна” гэжээ.