Япон Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлтээ өгчээ.
Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлчээр болсон Бүх нийтийн сонгуульд Японы Либерал нам ялагдал хүлээсэн. Улмаар парламентын доод танхимд олонх байдлаа алдсантай холбоотойгоор Ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа бууж, өнөөдөр Японы шинэ Ерөнхий сайдыг сонгох байв.
Харин Ерөнхий сайд Ш.Ишиба суудлаасаа буухтай зэрэгцэн Японы Засгийн газрын сайд нар бүгд Засгийн газрын хуралдааны үеэр огцрох өргөдлөө өргөн барьсан байна.
Тэгвэл өнөөдөр Японы парламентын доод танхим шинэ Ерөнхий сайдаа сонгоно. Засгийн газрын тэргүүнийг сонгох санал хураалтад албан тушаалаа дөнгөж хүлээлгэж өгөөд буй Ш.Ишиба, сөрөг хүчний намын дарга Ё.Нода нар өрсөлдөх бөгөөд Ш.Ишиба дахин Ерөнхий сайдаар сонгогдох магадлал өндөр байгаа аж.