Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээж авснаар Засгийн газраас төсвөө дахин өргөн барихаар болсон. Тэгвэл Засгийн газар өнөөдөр /2024.12.04/ хуралдаж, 2025 оны төсвийн зарлагыг танаж, дахин өргөн барихаар болжээ. Ингэхдээ төсвийн зарлагаас 1,4 их наяд төгрөгийг бууруулж өргөн барьж буй аж. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Дахин өргөн барих 2025 оны төсөвт алдагдлыг 1.4 их наядаар бууруулж, “Соёлын эрхийн бичиг”-ийг хасч, Хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбумыг нэмж тавьсан” гэсэн тайлбарыг өглөө. Тодруулбал,
-
соёлын эрхийн
-
кино урлаг дэмжих
-
сургалт, семинарын
-
гадаад томилолтын
-
тээврийн үйлчилгээний
-
Зөвлөл, хороо, комиссын гишүүдийн ажлын хөлсний
-
Соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэгт төсөвлөсөн зардлыг танахаар санал оруулж байгаа аж.
Зарлагаа бууруулж, дахин өргөн барьж буй төсвийг өчигдөр УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэж, УИХ-д өргөн барих юм.
Сануулахад, өмнө нь хориг тавигдсан 2025 оны төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөг байсан юм.