Ерөнхийлөгчийн хоригийн дагуу шинэчлэн боловсруулсан 2025 оны Төсвийн төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дээд сургуулиудын сургалтын чанартай холбоотой асуудлыг хөндөн асуулт асуув.
Боловсролын сайд П.Наранбаяр “Төрийн өмчийн 64 их сургууль үйл ажиллагаа явуулж байна. Их, дээд сургуулиудын чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ, өрсөлдөж байж сургалтын чанар сайжирна.
Хөдөлмөрийн зах зээлд 40 мянган байр нээлттэй байна. Гэтэл 80 мянган хүн ажилгүй байна. Тиймээс мэргэжлийн боловсролыг дэмжиж, хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулна. Өнөөгийн байдлаар 44 мянган хүн мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байна.
Цаашид ахлах сургуулиудыг төрөлжүүлнэ.
Их сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй хүний тоо олон байна.
Их, дээд сургуулиудыг чансаагаар нь эрэмбэлж,шалгуур үзүүлэлтээ хангахгүй дээд сургуулиудыг коллеж болгоно.
Нууц биш болсон шүү дээ. БНХАУ-д “Монголын магистр, докторын гэрчилгээг хүчинтэй гэж үзэхэд хэцүү гэж зарласан. Монголоос гадна Филиппин, Энэтхэгийг дурдсан. Цаанаа дээд боловсролын чанарын асуудлыг хөндөж байна л даа.
Цаашид судалгааны их сургууль, судалгааны их сургуулиас инновацийн их сургууль болох чиглэл барина. Оюутнуудыг их, дээд сургуульд элсэх босго оноог энэ жилээс 10 оноогоор нэмсэн. Ингэж чанартай боловсон хүчин бэлдэх бодлого барина гэлээ.