Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр БНСУ-ын парламент Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг огцруулах эсэхэд дахин санал хурааж, гишүүдийн олонх дэмжив.
Ингэснээр түүнийг огцруулах үйл явц эхэлж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байна.
Парламентын 300 гишүүний 204 нь дэмжиж, 85 нь эсэргүүцсэн бөгөөд 3 нь түдгэлзэж, 8 нь хүчингүй санал өгчээ.
Үндсэн хуулийн шүүхээс зургаан сар хүртэлх хугацаанд түүнийг огцруулах эсэхийг шийдэх юм. Энэ хугацаанд Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.
Шүүхийн зургаан гишүүн огцруулах шийдвэр гаргавал Ерөнхийлөгчийг ажлаас нь чөлөөлж, шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийг 60 өдрийн дотор зохион байгуулах ёстой.
Эх сурвалж: The Korea Times