Тээврийн цагдаагийн албанаас автомашины торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс их байвал эзэмшигчийг нийтэд тустай ажил хийлгэнэ хэмээн мэдээллээ.
Өдрийн 8 цаг ажиллана. Нэг өдрийн ажлын хөлс 15,000 төгрөгөөр тооцогдоно гэжээ.
Харин торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс бага байвал тээврийн хэрэгслийг торгууль төлөх хүртэл журмын хашаанд байрлуулна гэлээ.